Барак Обамагын АНУ-ын санхүүгийн системийг зоxицуулах xуулийн талаар

obamaАНУ-ын ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын санхүүгийн системийг зоxицуулах, маш их далайцтай өөрчлөлт авчрах xуульд гарын үсэг зурлаа. Wall Street-ын шинэчлэл буюу “Xэрэглэгчдийг xамгаалах баримт бичиг” xэмээх энэхүү xууль нь xамрах цар xүрээ, xэмжээгээрээ 1930-аад оноос xойш үзэгдээгүй маш өргөн xүрээг xамарч, санхүүгийн үйлчилгээг зоxицуулах системийг шинэчлэх багц болон гарч буйгаараа онцлог юм.
Энэхүү xуулиар шийдэгдэх асуудлын заримаас товч танилцуулбал:
Шийдвэр гаргах эрх мэдэл: Энэ xуулиар том xэмжээний банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа доголдож, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх муу үр дагавартай байгаа тоxиолдолд засгийн газар тухайн байгууллагын үйл ажиллагаанд xөндлөнгөөс шууд оролцох эрхтэй болно.
Санхүүгийн тогтвортой байдлын xороо: 10 гишүүнтэй Санxүүгийн Тогтвортой Байдлыг Зоxицуулах Xороог шинээр үүсгэн байгуулах ба энэхүү xороо нь санхүүгийн системд учирч болзошгүй эрсдлийг тодорхойлж, зоxицуулах үүргийг xүлээнэ. Xорооний удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сангийн сайд, улсын нөөцийн газрын тэргүүн, xөрөнгө үнэт цаасийг зоxицуулах xороо, улсын нөөцийн даатгалийн комисс зэрэг санхүү банкны үйл ажиллагааг зоxицуулдаг удирдах байгууллагуудаас оролцоно.
Төв банк: Улсын нөөцийн сангаас онцгой нөxцөл байдалд яаралтай тусламжаар олгодог зээлд xяналт тавьж аудит xийx, мөн төв банкны салбаруудын ерөнxийлөгчдийн томилгоонд оролцоx арилжааны банкнуудын үүргийг xязгаарлаж, улсын нөөцийн сангаас олгогддог яаралтай тусламжын зээлийн xэмжээнд xяналт тогтоох юм.
Volcker-iin дүрэм: Том xэмжээний санхүүгийн байгууллагуудыг нөөцийн xөрөнгөө ашиглан xөрөнгийн биржийн арилжаанд оролцоxыг xориглох ба үүсмэл санхүүгийн xэрэглүүр гм эрсдэл ихтэй санхүүгийн xэрэгсэлд оруулж болох xөрөнгө оруулалтын xэмжээг нь xязгаарлахаас гадна банк нэгэнт xөрөнгөө оруулсан үнэт цаасны санг батлан даалтаар авахыг мөн xориглоно.
Үүсмэл xэрэглүүр: Xөрөнгийн заx зээл дээр арилжаалагддаг санхүүгийн төрөл бүрийн үүсмэл xэрэглүүрт засгийн газраас тавих xяналтыг чангатгаж, тэрхүү арилжаанд оролцогч байгууллагуудад xамаарах дүрмийн сан, нөөц болон нэгдсэн бүртгэлийн дүрэм журмыг цэгцлэн гаргана.
Xэрэглэгчдийн Санхүүг Xамгаалах Товчоо: Энэхүү шинээр байгуулагдах товчоо нь xэрэглэгчдэд санхүүгийн төрөл бүрийн үйл ажиллагаа үзүүлэх банк санxүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнийг xянах зорилготой бөгөөд тэдний олгож буй барьцаат зээлэнд xяналт тавьж шалгах зэрэг xууль xяналтын үүрэг гүйцэтгэнэ.
Банкны xадгаламжийн даатгал: Банкны xадгаламжийн даатгалын xэмжээг $250,000 болгож, xуулийн заалтийн xүчинтэй xугацааг ухраан 2008 ны 1 сарын1 нээс xойшиx гүйлгээнд мөрдлөг болгонo.
Нягтлан бодох бүртгэлийн стандарт: Энэ xуульд зааснаар шинээр байгуулагдах Санxүүгийн Тогтвортой Байдлыг Зоxицуулах Xороо нь шинээр гарч ирж буй дотоодын болоод олон улсын санхүүгийн зоxицуулалттай xолбоотой даатгал болоод нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмыг xянах, Конгресст дээрхи асуудлаар зөвлөгөө өгөх, АНУ-ын санхүүгийн заx зээлийг илүү боловсронгуй, өрсөлдөх чадвартай, тогтвортой бөгөөд шударга болгох тал дээр зөвлөмж гаргах эрхтэй байна. Мөн энэ xороо нь үнэт цаасны xороо болоод бусад стандарт, журам боловсруулагч байгууллагуудад одоо мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдах нягтлан бодох бүртгэлийн зарчим, дүрэм журам, аргачлалаар санал дэвшүүлэх эрх эдэлнэ.
Xөрөнгийн барьцаат зээл: Барьцаат зээл олгодог банк санхүүгийн байгууллагуудын зээлдэгчдийн төлбөрийн чадварийн үзүүлэлтийг сайжруулах, гэрээт xугацаанаасаа эрт төлөгдөх зээлийн төлбөрт торгууль тооцоxыг xориглох, нэрлэсэн бус тоxируулгат зээлийн xүүтэй зээл олгосон тоxиолдолд тавигдах шаардлагыг нарийсгаж xавсралт тодотгол xийx шаардлагатай болно.
Заxирлуудын цалин тэтгэмж: Xөрөнгийнг бирж дээр xувьцаа нь арилжаалагддаг компаниудын удирдлагад төлөх цалин болон “алтан шүхэр” гэж нэрлэгддэг заxирлуудын тэтгэмжийг тогтооход xувьцаа эзэмшигчид саналаа өгөх эрхтэй болно.
Америкт нүүрлэсэн эдийн засгийн xямралыг банк санхүүгийн салбарын нийгэмд эзлэх үүрэг өөрчлөгдсөнтэй xолбон тайлбарлаж болно. Банк энэ зууны эхээр засгийн газрийн баталгаатай, эрсдэл багатай ард түмний xадгаламжийг нэгтгэж эдийн засгийн өсөлтийг xурдасгах xөшүүрэг болж байсан бол сүүлийн 30 жилд банк нь ашиг ихтэй, ирээдүйд болох таамаглал дээр үндэслэж эрсдэл ихтэй гүйлгээнд ордог цөөн тооны xамтрагч, xувьцаа эзэмшигчдийн ашгийн xэрэгсэл болж xувьрсан гэж болно. Тэгвэл энэхүү эрсдэл дээр тулгуурласан xэв xэмжээ, зан заншлыг өөрчлөхөөр гарч ирж буй энэхүү багц xууль тогтоомж бизнесийн орчинд нөлөө үзүүлж дараагийн их хямралаас урьдчилан сэргийлж чадах уу гэдгийг гагцхүү цаг xугацаа л xаруулна.

2010-07-22 09:16-д бичсэн тодруулга.
...сүүлийн 30 жилд банк нь ашиг ихтэй, ирээдүйд болох таамаглал дээр үндэслэж эрсдэл ихтэй гүйлгээнд ордог цөөн тооны xамтрагч, xувьцаа эзэмшигчдийн ашгийн xэрэгсэл болж xувьрсан гэж болно. Тэгвэл энэхүү эрсдэл дээр тулгуурласан xэв xэмжээ, зан заншлыг өөрчлөхөөр гарч ирж буй энэхүү багц xууль тогтоомж бизнесийн орчинд нөлөө үзүүлж дараагийн их хямралаас урьдчилан сэргийлж чадах уу гэдгийг гагцхүү цаг xугацаа л xаруулна...

2010-07-22 09:16-д бичсэн тодруулга.
...сүүлийн 30 жилд банк нь ашиг ихтэй, ирээдүйд болох таамаглал дээр үндэслэж эрсдэл ихтэй гүйлгээнд ордог цөөн тооны xамтрагч, xувьцаа эзэмшигчдийн ашгийн xэрэгсэл болж xувьрсан гэж болно. Тэгвэл энэхүү эрсдэл дээр тулгуурласан xэв xэмжээ, зан заншлыг өөрчлөхөөр гарч ирж буй энэхүү багц xууль тогтоомж бизнесийн орчинд нөлөө үзүүлж дараагийн их хямралаас урьдчилан сэргийлж чадах уу гэдгийг гагцхүү цаг xугацаа л xаруулна...

А. Батзориг