Mar 14

Баян болох хамгийн шилдэг арга – ХУВЬЦАА-гаар хэрхэн ашиг олох вэ?

“Баян хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг учраас улам баяждаг, харин ядуу хүмүүс мөнгөө зүгээр л үрдэг тул баяжихгүй байгаа юм аа” гэж баян хүмүүс хэлдэг. Өнөөдөр хүмүүс орлогоосоо бага боловч хуримтлал хийхийг хүсдэг болжээ. Тэгвэл хуримтлалаа ямар хэлбэрээр хийх вэ? гэдэг хамгийн чухал. Бид танд хуримтлал хийх хамгийн тохиромжтой 2 хэлбэрийг харьцуулан үзүүлье. Read the rest of this entry »

Mar 14

Crude oil-ийн 3 сарын 14-ны шинжилгээ

Crude oil өнгөрсөн хугацаанд уналт нь дуусаж 89,35 гэсэн цэгээс сүүлийн 2 долоо хоног өсөлт үргэлжилсэн өдрүүд байсан. Өмнөх шинжилгээнээс харвал өсөлтийг 92,53 гэж эхний цэгийг харж байсан ч өсөлт маань дундаа хугаралтай явагдсанаар өсөлтийг илүү болгож 93,43 хүртэл өсөлтийг үзүүлсэн боловч бага зэргийн Read the rest of this entry »

Mar 13

MT4 дээр ажиллах заавар хичээл

Forex -ийн боломжийн талаар тооцоолол

Таны данс 100$   , та 10.000$ -ийн арилжаа хийсэн гэж бодоё

1 pip хөдөлгөөнд та 1$  олох боломжтой юм. Ханш 30 pip өсхөд та 30$ -ийн ашиг олно гэсэн үг.

Өдөрт дунджаар 100pip -ийн хөдөлгөөн явагдаж байдаг, зарим үед 300pip -ийн хөдөлгөөн явагдах тохиолдолч байна.

(1pip хөдөлдөөн нь  доллар 1350,10т байсан бол  1350,20т  буюу  монгол мөнгөөр 10мөнгө хэмжээний  хөдөлгөөнийг хэлнэ Read the rest of this entry »

Mar 13

AVAFX дээр данс нээх мөнгө татах заавар

Дансандаа мөнгө хийх заавар :

Ингэхийн тулд : Та эхлээд Олон улсын Visa эсвэл Master картандаа 100$ дээш хэмжээний мөнгө байршуулах хэрэгтэй.

1. Нэвтэрч орох бол Login дээр дарж username, password оо хийгээд нэвтэрч орно. Read the rest of this entry »

Mar 05

Монголын хувьцаанууд уруудсаар л

Зарим шинжээч зэсииг “халууны шил” хэмээн нэрлэдэг. Энэ металлын үнийн хэлбэлзэл дэлхийн эдийн засгийн байдлыг харуулдаг гэх нь үнэндээ итгэл төрүүлнэ. Тухайлбал, зэсийн үнэ дэлхийн санхүүгийн хямралын эхэн үеэс буюу 2008 оны дундуур огцом унаад, 2009 оноос буюу санхүүгийн зах зээл сэргэхээс өмнөхөн өсөж эхэлсэн. Read the rest of this entry »

Mar 05

Хэджи арилжааны стратеги

Форекс арилжааны арга барилууд маш олон. Түүнээс нэгэн чухал арга бол Xэйжи буюу xамгаалалтын арилжаа. Мэдээж энэ аргат олон олон давуу тал байгаач бас сул тал байдаг. Учир нь төгс арга аргачлал гэж байxгүй. Read the rest of this entry »

Mar 05

Европын холбоонд ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь ханшид нөлөөлөх үү

Европын холбооны ажилгүйдлийн түвшин өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.1 хувиар өсч 11.9 хувьд хүрсэн тухай “Eurostat” агентлаг мэдээлжээ. “Eurostat” агентлагийн мэдээлснээр Европын холбооны гишүүн 17 орноос ажилгүйдлийн түвшингөөр Грек улс 27 хувийн үзүүлэлтээр тэргүүлж, Австри улс 4.9 хувийн үзүүлэлтээр хамгийн бага рекордыг тогтоосон аж. Европын холбооны өнгөрсөн нэгдүгээр сард ажилгүйдлийн түвшин Испани улсад 26.2 хувь, Португалд 17.6 хувийн үзүүлэлтээр хамгийн өндөр өсөлттэй рекорд тогтоож байжээ. 2009 оноос хойш Евробүсийн орнууд өрөнд баригдаж үүнээс гарахын тулд төсөвийн таналтуудыг Грек, Испани, Итали зэрэг улсууд хийж эхэлсээс хойш хоблооны улсуудын ажилгүйдэлийн түвшин сүүлийн хэдэн жилд болж байгаагүйгээр өссөн билээ. Энэ нь Евробүсэд эдийн засгийн өсөлт байхгүйг илтгэж байгаа үзүүлэлт юм. Ажилгүйдэлийн энэхүү мэдээ урт хугацаандаа валют болон хөрөнгийн зах зээлд нөлөөлж болох ч Америкийн ажилгүйдэлийн түвшин шиг ханшид нөлөөлөөд байдаг мэдээлэл бол биш юм. Учир нь Еробүсэд нийт 17 орон байдгаас голлох эдийн засгийг нь авч явдаг улсууд нь Герман, Франц мөн Итали юм. Эдгээр улсуудын ажилгүйдэл ихсвэл харин ханшид нөлөөлөх хандлага их байх юм. Ханшид илүү нөлөөлж болох мэдээлэл нь өрийн хэмжээ, зээл тусламжын байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа бондын зах зээл, Европын төв банкын бодлого нь зах зээлд илүү хүчтэй нөлөөлж ханшийн чиглэлийг гаргадаг мэдээлэлүүд юм.

Т. Ганзам

Mar 05

Crude oil-ийн шинжилгээ 3-5 өдөр

Crude oil 2013 оны 1 сарын 30-нд хамгийн дээд цэг болох 98 долларт хүрч байсан. Түүнээс хойш 2 сарын 20-н хүртэл тогтвортой байж бидний мэдэх гурван орой үүсгэж уналтыг үзүүлээд байсан. харин 2 сарын 20-ны шөнөдөө гуравласан оройгоо давалт өгч уналт үргэлжилснээр өчигдөрийн байдлаар доод цэг болох 89,36 гэсэн цэг хүртэл уналтыг үзүүлсэн байна. Crude oil-ийн энэхүү уналтын талаар суурь мэдээлэл байхгүй боловч АНУ өөрсдөө хамгийн том нефьт үйлдвэрлэгч болно гэсэн мэдээлэл нь нэг баррель нефьтийг 50$ очино гэсэн оны өмнөх мэдээ нөлөөлж байсан байж болзошгүй юм. Харин техник шинжилгээгээр энэхүү уналт өнөөдрөөр дуусгавар болж өсөлт эхлэх хандлагатай байна. Доорх зурагнаас харахад уаналт Fibo-ийн 38,2%-аас буцалт өгч 61,8% хүртэл өсөх боломжыг бүрдүүлж байна. Өнөөдрийн бай 92,61 хүрч болно.

13-03-05_10-35-23_Crude Oil

Feb 28

EURUSD шинжилгээ

EURUSD өнгөрсөн долоо хоногт огцом уналтыг өгч 1,3315 ханшнаас 1,3017 хүртэл огцом уналт өгсөн нь шинжээчдийн хувьд энэ хослолыг унана гэсэн баталгааг баталж өгсөн юм. Гэтэл энэ долоо хоногт 1,3017 гэсэн цэгээсээ 1,3157 цэг рүү сүүлийн 3 хоногийн турш өсөлт өглөө. Энэнхүү өсөлтийг зарим шинжээчид уналтын өмнөх засалт гэж үзэж байна. Энэ өсөлтийн гол шалтгаан АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн эдийн засагаа дэмжих үүднээс QE-3 хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдэл нь ам.доллар сулрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Цаашдаа доллар унах хандалагатай бөгөөд EURUSD хувьд өсөлт нь 1,3187 хүртэл өсөх боломжтой байна.

13-02-28_12-54-25_EURUSD

Feb 25

EURUSD-ийн талаар.

Өнгөрсөн долоо хоногийг тус хослол 1,3202-оор өндөрлөсөн хэдий ч  одоогийн байдлаар 1,3229-тэй харагдана. Гэвч арилжаачид ашгаа хамснаар өсөлт ажиглагдаж байгааг Commerzbank-ны шинжээч Карэн Жонс үзэж байна. Ойрын хугацаанд ханш 1,3075-ыг шалгах магадлалтай юм гэж тэрээр хэлж өсөлтийг 1,3317 саармагжуулах боломжтой ч ханш түүнийг дээш сэтэлвэл 1,3435 хүртэл өсөх таамагтай болох юм. Харин уналтанд нөдлөөлөх  даралт хэвээрээ байгааг Жонс санууллаа.